Friday, February 28, 2014

Англи хэл сурахад анхаарах зүйлс

Та англи хэл сурахаар оролдож байгаа ч арга барил тань нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл та дараах зөвлөмжүүдийг дагаад үзээрэй! Баярлалаа
1. Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зүйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болно.
5. Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
 6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкйн түүхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих үедээ өөрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггүй. Зөвхөн хэлэх гэсэн зүйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалыг зөвхөн ганцаараа, чимээгүй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рүү орохын тулд өмнө үзэж өнгөрсөн сэдвүүдийг ойлгон орчуулж өөрийн үгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.

Tuesday, February 25, 2014

Энгийн одоо цаг

Энгийн одоо цагийн өгүүлбэрийн бүтэц
Subject + Verb (+ -s) + Object
Үйлийн эзэн +үйл үг (+ -s) + тусагдахуун
Англи хэлний үйл үг хувираагүй хэлбэр дээрээ to өмнөө авдаг.
to write
to go
to see
to do
to have
to eat



Хүүрнэх хэлбэр / Positive form

Энгийн одоо цагийн хүүрнэх хэлбэрийн үйл үг дараах байдлаар хэлбэрждэг:
I read a book
Би ном уншдаг
III биеийн нэг тоон дээр хэрэглэхдээ үйл үгэн дээр -s залгаварыг нэмж хэрэглэх ёстой
She goes to school.
Тэр сургуульд явдаг.
*хэрэв үйл үг -y үсгээр төгссөн байвал -s залгавар залгахад -y үсэг нь -ie- бол
но.