Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн Баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлүүдийн нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн баруун герман аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ийн зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.
Бэлтгэсэн: Н.Оюун-Эрдэнэ Эх сурвалж:WWW.WIKIPEDIA.COM
No comments:
Post a Comment